
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарт цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2023 оны тавдугаар сард айлчилсан. Айлчлалын үеэр гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайдтай уулзаж, Чевенингийн тэтгэлгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлэв.
Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа боловсролын хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлэв.
Тэр дундаа Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний боловсролыг дэмжихэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа гэж БШУЯ-наас мэдээллээ.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.