Шууд Chart

УИХ нийтийн цахим өргөдөл, гомдлын систем нэвтрүүлэхээр ажиллаж байна

2023-10-10 14:30:29

УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал хийж, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлдэг.

Энэ мэдээллийн цагт өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо.

УИХ, Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний засаглах эрхийг хангах, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор “Ди парламент цахим систем”-ийг хөгжүүлж байна.

Технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой тус системд хэрэглэгчийн эрх үүсгэсэн 10 мянга орчим иргэн байгаа юм.

Цахим системийг ашиглан боловсруулж байгаа болон өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар иргэдийн санал хүсэлтийг авдаг.

Хамгийн сүүлд гэхэд зарим иргэнээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал”-ын талаар цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ингэж ярилаа.

УИХ ирэх долоо хоногт нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 


УИХ нийтийн цахим өргөдөл, гомдлын систем нэвтрүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй