Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликейшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ зочид буудалд хэрэгжүүлж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна | ||
Үзсэн: 2321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.