Нийслэлийн орон сууцны корпораци төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр төсөл хэрэгжүүлж байна.
Тодруулбал, нийт 2344 орчим айлын орон сууцны барилгыг хувийн хэвшилтэй хамтран барьж байна.
Энэ орон сууц ашиглалтад орвол зарим хэсгийг нь 15 жилийн хугацаатай түрээслээд өмчлөх орон сууцны санд оруулж, иргэдэд түрээслэнэ гэж тус корпорацийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн н.Дорждэрэм ярилаа.
Мөн тус корпораци нь түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцнаас гадна энгийн түрээсийн орон сууц, газар чөлөөлөлт дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэдийг түр суурьших орон сууцанд оруулах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн орон сууцны корпораци төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2 төсөл хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.