Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна.
Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг жишиг бий.
Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхий нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлж сайжруулсан.
Орон нутгийн иргэд болон ирээдүйд хүртэх хүртээмжийг нэмэх, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход анхаарч ажилласан гэж Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер н.Өлзийнаран тодотголоо.
Сонирхуулахад, Эрдэс баялгийн салбарт үйлчилдэг хууль тогтоомжид 270 шахам давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг дүн шинжилгээгээр илрүүлсэн байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер н.Өлзийнарангийн ярианд анхаарлаа хандуулъя.
Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж байна.
Мөн эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах ажилд онцгой анхаарал хандуулжээ.
Харин уул уурхайн салбарт хөрөнгө хаясан гадаадын болон дотоодын компаниудад баталгаа, итгэлцлийг олох хэрэгтэй байна.
Үүнийг нь хамгаалсан найдвартай, урт хугацаанд үйлчилдэг чамбайхан эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг тэдний төлөөлөл хэлсэн юм.
“Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр “Нүүрсний салбарын өнөө ба ирээдүй” сэдвийн хүрээнд өрнөж байна.
Эрдэс баялгийн салбарт үйлчилдэг хууль тогтоомжид 270 шахам давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байна | ||
Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.