Шууд Chart

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах журмын талаарх сургалт боллоо

2023-10-11 13:36:43

Хүний эрхийг хангах үндэсний хороо /ХЭХҮХ/-ноос энэ онд “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ыг баталсан.

Үүнтэй холбоотойгоор журмын хэрэгжилтийг хангаж, албан хаагчдад нэгдмэл ойлголт олгох зорилгоор ЗГХЭГ, НЗДТГ, ХЭХҮХ хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн есөн дүүрэг болон харьяа агентлагийн 50 орчим албан хаагч хамрагдан,

  • Хүний эрхэд суурилсан хандлага
  • Хүний эрхийг хангах төрийн үүрэг
  • Нийгэм эдийн засгийн эрх
  • Иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь
  • Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо - Орон нутгийн хөгжилд холбогдох зөвлөмжүүд
  • Нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын тайлан болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус сургалтыг зохион байгуулснаар хүний эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах асуудлыг бодлого шийдвэртээ тусгах ач холбогдолтой.

Энэ хүрээнд “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-д жил бүр орон нутгийн хүний эрхийн төлөв байдлын тайланг гаргаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаар хэлэлцүүлэхээр заасан байна.


Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах журмын талаарх сургалт боллоо   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй