Шууд Chart

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах шаардлагатай ч санхүүжилт хангалтгүй байна

2023-10-11 13:49:23

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах шаардлагатай ч санхүүжилт хангалтгүй байна.

Манай улс хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нэгдсэн хэмжээнд хоёр удаа судалсан байдаг. Эхнийх нь 1981-1991 оны хугацаанд үргэлжилсэн бол хамгийн сүүлд 2013 онд буюу 10 жилийн өмнө судалсан.

Гэтэл жил ирэх тутам сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

Иймээс нийтийн дунд дахин нэгдсэн судалгаа хийх шаардлага гарч байна гэж АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн багш н.Оюунсүрэн хэллээ.

Одоогийн байдлаар хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, мансуурал, донтолт, амиа хорлох үзэгдлийг нэн тэргүүнд судлах шаардлагатай байна гэлээ.


Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг судлах шаардлагатай ч санхүүжилт хангалтгүй байна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй