Шууд Chart

Нүүрсийг 61 төрлийн өөр үнээр борлуулж байна

2023-10-11 13:59:42

Нүүрсийг 61 төрлийн өөр үнээр борлуулж байна.

Энэ нь нүүрсний экспортын борлуулалт тэлэхэд нөлөө үзүүлсэн. Тодруулбал, оны эхний 9 сарын байдлаар 47 сая тонн нүүрс борлуулаад байна.

Оны эцэст 52 сая тонныг давах тооцоо гарсан. 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан.

Манай улсын батлагдсан эрчим хүчний нөөц зургаан тэрбум тонн. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг түүхийгээр нь экспортод гаргаж байна.

Үүнийг ойрын хугацаанд халж, боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлж дэд бүтцэд онцгой анхаарах шаардлага бий гэж Монгол нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга н.Оюумаа онцоллоо.

Нүүрсний олборлолт, экспортод тулгамдсан асуудал, өнөө ба ирээдүй гэсэн агуулгын хүрээнд салбарын төлөөлөл яг одоо хэлэлцэж байна.

Дэлхий нүүрснээс татгалзаж чадах уу, Монголын нүүрсний чанар, зах зээлд өрсөлдөх чадвар, Хятад, Монголын нүүрсний худалдаа хамтын ажиллагааны боломж, сорилт гэсэн сэдвээр талууд санал солилцож байна. 


Нүүрсийг 61 төрлийн өөр үнээр борлуулж байна  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй