Шууд Chart

Эрсдэлийг бүрэн даах санхүүгийн чадвартай компаниудад барилга барих зөвшөөрөл олгоно

2023-10-11 14:30:25

Эрсдэлийг бүрэн даах санхүүгийн чадвартайгаа баталгаажуулж даатгуулсан компаниудад барилга барих зөвшөөрөл олгоно.

Үүнийг “Барилгын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар ирэх оноос хэрэгжүүлэх боломжтой болно гэж салбарын сайд хэллээ.

Ингэснээр орон сууц захиалсан иргэд байраа хүлээж цаг хугацаа алдаж, түрээсээр хохирдог асуудлуудыг шийдэж болно гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ингэж ярилаа.

Аж ахуйн нэгжийн хүсэлтээр газар хөдлөлт, үер ус, гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт зэрэг эрсдэлээ даатгалд хамруулж байгаа юм. 


Эрсдэлийг бүрэн даах санхүүгийн чадвартай компаниудад барилга барих зөвшөөрөл олгоно  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй