Шууд Chart

Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх Хянан шалгах түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална

2023-10-11 15:00:07

Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална.

Улсын Их Хурлаас төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах түр хороо байгуулсан.

Хянан шалгах түр хороо иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж, хяналт шалгалтын тайлангаа Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм.

Түр хороо хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хянан шалгах түр хорооны даргаас чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргаар сонголоо.

Та бүхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын яриаг сонсгоё.

Хянан шалгах түр хороо шинжээч, хянан шалгагчдаа томилж, нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалуудыг татан авч, дүн шинжилгээ хийж байна.

Мөн гэрээ хэлцлүүдэд дүн шинжилгээ хийх, анх ашиглалтын лиценз олгосноос хойш уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрсний олборлолт явагдсан эсэх, уурхайн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж буй эсэх, нүүрсний тээвэртэй холбоотой гэрээ хэлцэл зэрэг таван чиглэлээр ажиллаж байгаа юм. 


Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх Хянан шалгах түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй