
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 2023-2025 онд Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг иж бүрэн бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” нь оролцогч байгууллагаар хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллага (IDLO)-ын Суурин төлөөлөгч Стивен Кент нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төрийн байгууллагатай хамтран ажиллах, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэхэд зориулан сургалтын хөтөлбөр боловсруулах, цахим контент, товхимол бэлтгэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулна гэж МҮХАҮТ-аас мэдээллээ.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 440 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.