1968 оны аравдугаар сарын 12 буюу одоогоос 55 жилийн өмнөх энэ өдөр Мексикийн Мехико хотод зуны олимпын наадам хөшгөө нээж байв.
Тус олимпын наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдсөн бол манай улс 16 тамирчнаа илгээсэн юм.
“Мехико-1968” бол Монголын тамирчдын олимпын анхны медаль хүртсэн наадам юм. Тус наадмын найм дахь өдөр буюу 1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа.
Тэдний араас Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Монголын тамирчид Олимпын анхны медалиа хүртсэн "Мехико-1968" зуны олимп энэ өдөр хөшгөө нээжээ | ||
Үзсэн: 4048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.