Шууд Chart

Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд өдөр бүр блог ашигладаг

2010-01-13 22:11:21

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулдаг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 2009 оны сүүлчийн тайланд энэ талаарх мэдээлэл багтжээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс их давтамжтай блог ашигладаг бол эмэгтэйчүүд сардаа нэгээс цөөнгүй ашиглах явдал өндөр хувьтай байгаа аж. Өнгөрсөн жилийн мөн үетэй 2009 оны мэдээллийг харьцуулан гаргасан, мөн блог ертөнцийг судалсан явдал нь энэ удаагийн тайлангийн гол онцлог болж байгаа юм байна.
Цахим технологи хөгжсөнөөр интернет ертөнцөд нарийн шийдэл, загвартай вебүүд, блогууд нээгдэж байгаа билээ. Үүний дотроос блог нь бидний уншдаг, мэдээлэл авдаг нэгэн салбар мэдээллийн хэрэгсэл болсон нь цоо шинэхэн зүйл юм. Зөвхөн текст буюу нийтлэл бичихээс гадна зураг, дуу, видео харилцаа, кодчилол зэрэгт тулгуурласнаараа блог нь маш том мултимедиа харилцаан хэрэгсэл болж чаджээ.
Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш насны нийт хүн амын 7 хувь нь блогыг өдөр бүр ашиглаж байгаа бол 55 хувь нь огт ашигладаггүй байна. Идэвхитэй (14 хоногт нэгээс цөөнгүй) блог ашиглагладаг судалгаанд оролцогчдын (респондентуудын) 72 хувь нь өөрсдийн чөлөөт цагаараа блог нийтлэл бичдэг ажээ.Харин олон нийт блогоос шинэ содон, өөрт хэрэгтэй мэдээллийг хамгийн ихээр уншихаас гадна мөн хувь хүний үзэл бодол, чөлөөт цаг, залууст зориулсан шинжтэй мэдээллийг түлхүү авдаг байна.
30-39 насныхан, төрийн бус байгууллагад ажиллагсад блог хамгийн их ашигладаг гэх мэт блогын талаарх судалгааны дүнгүүд “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-ны 63 дахь удаагийн тайланд оржээ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд өдөр бүр блог ашигладаг  
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй