Шууд Chart

Монгол-Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны ээлжит зөвлөлдөх уулзалт болно

2023-10-13 15:40:26

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны 16 дугаар уулзалт 2023 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр төвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг.

Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Монгол-Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны ээлжит зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй