Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "С.Шаарийбуу: Мартаж болохгүй зүйл гэж байдаг юм аа", "Л:Ариун: Үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна", "Ерөнхийлөгё У.Хүрэлсүхийн Франц дахь айлчлал өндөрлөлөө", "Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж "Монгол Ураниум Ресурс"-д ашигтай шийдвэр гаргахдаа авилгад өртсөн үү?" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Буруу, булхайн эзэн Ц.Ананбазар", "Багануур" ХК алдагдалтай ажилладгийн нэг шалтгаан удирдлагуудтай холбоотой юу", "Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-д Монгол Улс 64 орноос сүүл мушгижээ", "Аюултай хог хаягдлаар хотыг "хордуулсан" хэрэгт "Эко стандарт петролиум" компанийг шалгаж байна" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Мянган хүний амийг аварсан гурван үеийн донорууд", "Ж.Батжаргал: Даатгалын салбар бол хөрөнгийн зах зээлийн гол тоглогч" зэрэг мэдээллийг онцолжээ.
Сонины онцлох мэдээ | ||
Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.