Шууд Chart

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ

2023-10-16 12:30:53

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 16-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад эхлүүлжээ.

Мөн нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн, 1450-д хүргэх юм.   


Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй