Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үйлдвэрийн ажилчдын байрнаас гар утаснууд хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, хэргийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж бусдын 4 сая 200 мянган төгрөгөөр үнэлэгдэх гар утаснуудыг 18 настай, эрэгтэй “А” гэгч үйлдсэнийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ЦЕГ: Олон тооны гар утас хулгайлсан этгээдийг илрүүллээ | ||
Үзсэн: 6361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.