НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Орхон аймагт 12 хоног ажиллана.
"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний VI судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг НЭМҮТ нь Улаанбаатар хот болон 21 аймгийг хамруулан үндэсний хэмжээнд 2023 оны 9, 10 сард зохион байгуулж байна.
Судалгаанд тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийг түүврийн аргаар сонгон, тухайн өрхийн 15-49 насны гишүүд болон тав хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх юм.
Мөн судалгаанд сонгогдсон ЕБС-ийн 6-18 насны суралцагчид, жирэмсэн эхчүүдийг түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
НЭМҮТ-ийн "Хүн амын хоол тэжээлийн судалгааны баг" Орхон аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.