Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм.
Гараа савандаж угаахад 3.35 ам.доллар зарцуулж байгаа нь ариун цэврийн байгууламжийг сайжруулахад зарцуулж буй 11 ам.доллар, усан хангамжид зарцуулж буй 200 ам.доллар, дархлаажуулалтад зарцуулж буй мянга мянга ам.доллартой ижил хэмжээний эрүүл мэндийн үр ашгийг үзүүлдэг байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.
Гараа зөв угаах нь халдварт өвчнөөс сэргийлдэг | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.