Шууд Chart

Хөхүүл эхчүүдэд хориглох болон хязгаарлах хүнс

2023-10-18 08:40:20

Хөхүүл үед утсан, лаазалсан мах, загас, хиамны нитрит гэдэг хорт хавдар үүсгэгч бодис нь хүүхдийн дасан зохицох чадварыг бууруулж, өвчлөлд өртөмхий болгоно.
 
Өтгөн цай, согтууруулах ундаа, шар айраг нь хөхний сүүгээр дамжин хүүхдийн өсөлт хөгжлийг саатуулдаг.
 
Сонгино, саримс, утсан, дарсан хүнс нь хөхний сүүг үнэртэй болгож, хүүхэд хөхнөөсөө дургүйцэх магадлалтай тул хөхүүл эхчүүд хоолондоо хэрэглэхгүй байх. Хүүхэд эхийн үнэр, сүүний үнэрт дассан, аливаа үнэрт мэдрэмтгий байдаг.
 
Хөхүүл эхчүүд тамхи татахыг хориглоно. Тамхины никотин хүүхдэд хор болно.
 
Дарсан, даршилсан бүтээгдэхүүн технологийн явцад нитрит, нитраттай болсон байдаг.
 
Халуун ногоо, хайрсан, хуурсан хоол, олон хэрэглэсэн хоолны тос зэргийг хэрэглэж болохгүй. Хөхүүл үед хязгаарлах хүнсний нэгт ордог. 
 
Хөхүүл эхчүүд шоколад, шоколадан чихэр, амтат жүрж, бэрсүүт жүрж, самар, зөгийн бал, өндөг, гүзээлзгэнэ зэрэг хүнс хэрэглэхэд хүүхдэд харшил үүсгэж тууралт өгөх, шингэнээр суулгахад нөлөөлнө.
 
Усан үзмийг хязгаарлана, хэтрүүлбэл хүүхдийн гэдэс дүүрч, суулгаж болзошгүй.
 
Өргөст хэмх, чавга, гүйлс, ястай чангаанзыг хэтрүүлбэл хүүхэд мөн суулгалтаар өвдөнө. 
 
Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу

Хөхүүл эхчүүдэд хориглох болон хязгаарлах хүнс   
Үзсэн: 7662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-22 00:25
idej bolxiim bgmuuu enedchn xudlaa neex bvgdiign xoriglsonch bh shg neg talaraa amr ym bishvv ain yaana idj bolhgvi enii awxgviee geed mobgond xemltei
Anun [127.0.0.xxx] 2023-10-21 22:50
idej uuj baiga zuilee hemjeegii. taaruulj hereglhed l bolno. harin arhi tamhi medeej bolohgui gej bodoj baina

Бидэнтэй нэгдээрэй