УГТЭ-ийн захиргаанаас сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хомсдолыг бууруулах ажлын хүрээнд сувилагчийн залгамж халааг бэлтгэх, мэргэшлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, мэргэжлээрээ бахархах, сувилагчийн ур чадварыг хөгжүүлэх, цогц чадамжтай чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад хамт олон, эмч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 17-нд өөрийн эмнэлгийн 22 тасаг, төвийн дунд “Сувилагч мэргэжилтний хомсдолд эмч нарын үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нээж “Дэлхий дахины болон Монгол Улсын сувилагчийн хүний нөөцийн нөхцөл” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн оношлогоо эмчилгээний 12 тасгийн эрхлэгч, сувилагч мэргэжилтний хүний нөөцийн хомсдолтой холбоотой “Сувилагч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллахад тасаг хамт олны нөлөөлөл, хувь ажилтан бүрийн оролцоо” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэн, харилцан санал солилцсон.
Нээлттэй хэлэлцүүлэгт 100 гаруй эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүлж, цаашид сувилагч мэргэжилтний хомсдолыг бууруулахын тулд тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах долоон чиглэлийн зорилтот үйл ажиллагаанд санал нэгдэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, тасаг нэгжүүдэд сувилагч мэргэжилтнийг дэмжин ажиллах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.
УГТЭ: Сувилагчийн хомсдолыг бууруулах хэлэлцүүлэг боллоо | ||
Үзсэн: 1594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.