Шууд Chart

Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана

2023-10-19 08:39:21

Улаанбаатар хотод төлөвлөлтгүй, замбараагүй барилга байгууламж барихыг хязгаарлах зохицуулалтыг хийж байна.

"2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Гэтэл “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, мөн Дөлгөөн нуур орчмын орон сууцны хороолол төлөвлөлтгүй, стандартгүй бетонон ширэнгэ болж хувирсан. Иймээс бид цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормуудыг тогтоох шаардлагатай байна. Энэ хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, цаашлаад хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч хуулийн төсөл болон дагалдах хуулиудад тусгаж байгаа" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ.


Улаанбаатарт төлөвлөлтгүй, замбараагүй барилга барихыг хязгаарлана  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-19 10:57
Өмнөхөөсөө сургамж авч яармаг орчиныг нэг төлөвлөлттэй хийж болноодоо. Энэ бол МАН ын ажлын үр дүн биздээ!!!!

Бидэнтэй нэгдээрэй