Шууд Chart

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх иргэдэд гурван төрлийн санал тавина

2023-10-19 08:59:29

"Бүх том төсөл, хөтөлбөр газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Иймээс Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөлд газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно" гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэллээ. 

Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.  

Эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй гэсэн дүгнэлтэд нийслэлд өмнө нь хийсэн суурь судалгаануудад үндэслэн хүрсэн. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжуудаар нийслэл хотын дүрэм, стандартуудтай холбоотой зохицуулалтыг давхар тодотгоно. Хотын дүрэм, хотод баримталбал зохих стандартуудыг тодорхой хуульчилж өгч байгаа. Жишээлбэл, орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Мөн төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулна" гэлээ. 

Нийтийн тээврийн стандарт, мөн метро зэрэг нийтийн тээврийн томоохон төрлүүдийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт, түүнтэй холбоотой харилцаануудыг тусгасан. Нийтийн тээврийн санг хэрхэн бүрдүүлэх үү, юунд зориулах вэ гэх агуулга бүхий суурь өөрчлөлтийн төслийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авч, тодорхой саналуудыг тусгасны дараа тус анхдагч хууль болон дагалдах хуулийн төслүүдийг холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэлээ. 


Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлөх иргэдэд гурван төрлийн санал тавина  
Үзсэн: 3372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-21 11:54
Нэгдэлд малын хурааж аваад баахан хүн гуилагчин болсон одоо хашааы газарын хурааж авч бас гуилагчин болох юм уу энэ хувиин өмчииг гагцхүү дэлхиин түүхэнд фашистууд комунистууд хувиин өмчииг хураасан баидаг
Б.Болд [127.0.0.xxx] 2023-10-20 22:41
Хуулиа зөв гаргаж , зохистой газаруудад шийдэлтэйгээр хийж хэрэгжүүлэх нь зөв Гагцхүү бодит үнэлгээ гаргах , айл бүр өөр өөр мкв- тай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн , яг одоогийн матиралын үнээр ямар нэг чирэгдэлгүйгээр бодит үнээр гаргах нэг хашаанд олон айлууд байдаг түүнийг өмчлөх эрхгүй бол газар олгож ,нүүлгэх зардалын олгож хүндрэл учируулахгүй байх тэдэнд зориулаж эхлээд дэд бүтэцтэй газар бий болгож асуудлаа шийдвэрлэх гээд олон асуудал үүсэх нь гарцаагүй энэ бүгдийг нарийн төлөвлөж харилцан нээлтэй уулзал ,яриа явуулаж байж асуудлаа шийдвэрлэх ёстой.

Бидэнтэй нэгдээрэй