Шууд Chart

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

2023-10-19 12:44:10

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
 
Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 
Энэ талаарх эрх зүйн зохицуулалтад 48.5 дугаар зүйл. "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй." гэсэн байдаг.

 


Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна  
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Boluda [127.0.0.xxx] 2023-10-19 14:59
Uulzaj barivchilsan bol buuduulah bsim

Бидэнтэй нэгдээрэй