Шууд Chart

Өнгөрсөн онд 54 мянга гаруй иргэн шилжих хөдөлгөөн хийжээ

2023-10-19 14:15:53

Манай улсын нийт хүн амын 68 орчим хувь нийслэл болон аймгийн төвүүдэд амьдарч байна. Харин сумын төв, хөдөөд 33 орчим хувь нь амьдардаг.

Мөн өнгөрсөн онд 54 мянга гаруй иргэн шилжих хөдөлгөөн хийжээ. Үүний 37 мянга 600 нь нийслэлд ирсэн бол 7200 нь орон нутагт руу шилжжээ.

Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс нийслэлийг зорих их нүүдэл өсөж улсын нийслэл Улаанбаатар хот тасралтгүй бүл нэмсээр байна. Орон нутгийнхан чухам яагаад нийслэлд суурших сонирхол өндөр байна вэ. Тэд нийгмийн үйлчилгээ, ажлын байр, үйлдвэр, үйлчилгээнд ойр байхыг хүсэхийн зэрэгцээ өрхийн амьжиргаагаа өөд татах алсын бодол тээн ирсэн нь тэр юм. Энэ хэрэгцээг нь орон нутаг хангаж чадахгүй байгааг нийслэлийг чиглэсэн энэ их нүүдэл илтгэж байна.

Шилжин ирэх иргэдийн тоогоор нийслэл тэргүүлж байгаа бол удаад нь Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймаг жагсаж байна.

Харин Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймгаас гадагш чиглэсэн хөдөлгөөн хамгийн өндөр байна гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууц, тооллогын хэлтсийн дарга н.Мандахзориг онцоллоо.

Иргэдийн урсгал өндөр аймгуудыг анзаарвал уул уурхай хөгжсөн, үүнийг дагасан ажлын байрны олдоц сайн, цалин өндөр, дэд бүтэц, төрөл бүрийн үйлчилгээ боломжийн гэсэн тодотгол тод харагдаж байна.

Иргэний ирээдүйдээ итгэлтэй байх “хэрэгцээг” нь орон нутагт хангаж чадахгүй болсон учраас хөдөөд эзэнгүйдэх аюул хаалга тогшсон нь энэ юм. Өнөөдөр үүссэн энэ дүр зураг хүч тэнцвэргүй, тэгш бус төлөөлөл шийдвэр гаргасаар ирсний бараан тал нь.

Энэ агуулгаар бэлтгэсэн “Тэгш оролцоо, жендэрийн манлайллыг хөдөөд чухалчлах нь” 8-11 хөтөлбөрийг даваа гарагт хүлээн авч сонсоорой. 


Өнгөрсөн онд 54 мянга гаруй иргэн шилжих хөдөлгөөн хийжээ  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-19 14:44
Amidral bii bii

Бидэнтэй нэгдээрэй