Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгохын тулд “Эрүүл монгол хүн- Бүтэн гэр бүл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.
Энэ төслийн хүрээнд өнөөдөр анх удаагаа нийгмийн салбарын 30 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллийг хамруулан орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга н.Мөнхцэцэгийн яриаг сонсгоё.
Манай улс орон гэргүй иргэдийг харж хандах, тэднийг нийгэмшихэд нь туслан дэмжих үйл ажиллагааг явуулаад 20 жил болж байна.
Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 иргэнийг Нийгмийн хамгааллын төвд хамруулжээ.
Цаашид орон гэргүй иргэдийг бэлэн халамжаар тэтгэх биш тэднийг бие даан хөгжих, хөдөлмөрлөхөд нь анхаарч байна.
Гэхдээ энэ асуудлыг нэг дор амар хялбараар шийдэхгүй, урт хугацаа шаардлагатай байгаа талаар тэрбээр мөн ярилаа.
Орон гэргүй иргэдийн нөхцөл байдал, цаашдын шийдлийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.