Шууд Chart

Аварга хулганы тоо 200 давжээ

2014-08-12 14:50:44

Солонгос улс "Аварга хулгана"-ын үсийг ашиглах зорилгоор 1985 онд Латин Америкийн орнуудаас Чежү аралд авчирч  тэжээж эхэлсэн. Ингээд 1994 онд 11 аж ахуйд нийтдээ долоон мянган толгой хулгана тэжээж байсан удаатай юм.

Гэвч хулганын үсийг ашиглах , худалдан авах эрэлт багассанаар хор хөнөөлтэй гэгдэх хулгануудыг албан ёсоор устгалд оруулж , аж ахуйн нэгжүүдийг улсын зардлаар татан буулгасан.  Гэвч  өдийг  хүртэл огт  бүртгэгдээгүй   "Аварга хулгана" Чежү аралд зэрлэг байдлаар амьдарч байна.

 Одоогоор "Аварга хулгана"-ын аж ахуй байрлаж байсан газрын ойролцоо ууланд  амьдарч байгаа 19 бүл хулганын үүрийг илрүүлээд байна. Уг хулгана нь дунджаар нэг метр урттай 8 кг жинтэй , жилдээ гурван удаа   нэг удаадаа 2~6 гөлчгий гаргадаг гэж тооцвол одоогоор Чежү арал дахь  "Аварга хулгана-ын тоо 200  давжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Аварга хулганы тоо 200 давжээ  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй