Шууд Chart

Хятад улс литум батарей үйлдвэрлэхэд ашигладаг ашигт малтмалын экспортыг хязгаарлалаа

2023-10-22 14:23:17

Хятад улс үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлын үүднээс цэнэглэдэг батарейн 1 төрөл болох литум-ион батарей үйлдвэрлэхэд ашигладаг графитын экспортыг хязгаарлаж байгаагаа зарлажээ.

Уг арга хэмжээ 12 дугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлнэ гэж тус улсын Худалдааны яам болон Гаалийн газар өнгөрсөн баасан гарагт зарласан байна.

Энэ хүрээнд экспортлогчид эцсийн хэрэглэгчид болон тэдний зорилгыг мэдүүлж, Засгийн газраасаа зөвшөөрөл авах хэрэгтэй болох юм байна. Зөрчсөн тохиолдолд торгууль хүлээнэ гэжээ.

Хятадын худалдааны яам энэ талаар мэдээлэхдээ уг ашигт малтмалын экспортыг хязгаарлах шийдвэр нь аль нэг улс орныг чиглээгүй гэсэн боловч энэ нь АНУ хагас дамжуулагчийн экспортын хяналтаа чангатгаснаас гурав хоногийн дараа авч буй арга хэмжээ гэдгээр нь хэвлэлүүд онцолж байна.

АНУ БНХАУ руу гаргах дэвшилтэд хагас дамжуулагчийн экспортод тавих хяналтаа чангатгаад байгаа юм.

Сүүлийн жилүүдэд цахилгаан машины "нэр хүнд" өсч байгаатай холбоотойгоор литум-ион батарейн эрэлт, хэрэгцээ зарим талаар нэмэгдсэн байна.

Харин Хятад улс нь энэ төрлийн батарейн гол түүхий эд болох графитын нэг гол нийлүүлэгч юм.

Наймдугаар сард Бээжин галли болон германиум хоёрт мөн энэ удаагийнхтай ижил экспортын дүрэм журам нэвтрүүлсэн юм. 


Хятад улс литум батарей үйлдвэрлэхэд ашигладаг ашигт малтмалын экспортыг хязгаарлалаа  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй