Эх дэлхийгээ хайрлах нь энгийн зүйлээс эхлэлтэй. Энэ хүрээнд ахлах ангийн сурагчид нэгдэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэсвгэрт байрлах Дондогдуламын рашааны ойр хавийг цэвэрлэлээ.
Байгаль орчинд эерэг хандлагыг түгээх зорилгоор Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагч н.Саранзаяа энэ сайн дурын ажлыг анх санаачилж байжээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засаг, цаашлаад бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх учраас хүн бүр байгалиа хайрлахыг тэд уриалж байна.
"Монголын тогтвортой хөгжлийн гүүр" ТББ-ын үүсгэн байгуулагч н.Өлзийбилэгийн яриаг сонсгоё.
Өнгөрсөн жил тэд Туул гол орчмыг цэвэрлэж, 650 кг дахин боловсруулах хог хаягдлыг үйлдвэрт тушаажээ.
Сурагчид Дондогдуламын рашааны ойр хавийг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 4006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.