Шууд Chart

Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав

2023-10-24 14:57:17

Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж, зам тээврийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Тээврийн цагдаагийн албанаас сануулж байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд 4 улирлын дугуй тохиромжгүй байдаг. Учир нь халтиргаа гулгаатай үед зогсох боломж бага байдаг. Тиймээс өвлийн дугуйгаа сонгохдоо гол нь зориулалтын S, M тэмдэглэгээтэйг нь харж авах хэрэгтэй. Жолооч нар зөвхөн дугуйны хээг л хардаг. Үйлдвэрлэсэн он, сар болон дугуйны чийгшлийн хэмжээг тоодоггүй, зарим нь бүр мэддэггүй гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир ингэж ярилаа.

"Өгөөмөр" захад япон хуучин дугуйны үнэ хээний элэгдэл, хэмжээнээс хамаарч дунджаар 45-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тиймээс зөвхөн хямд үнэтэй гэхгүй аюулгүй байдлыг тооцоолж сонголтоо зөв хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Цас орохоос өмнө өвлийн дугуйгаа сольж тавихыг сануулав  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй