Нүүрстэй холбоотой нийт 72 хэргийг шалгасан бол өнөөдрийн байдлаар 43 нь мөрдөн шалгах ажиллагаанд байна. Үүнээс найман хэргийг нэгтгэн шалгаж, 11-ийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 10 хэргээс зургаа нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн бол дөрвөн хэрэг шүүхэд хянагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн, албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээллээ.
Нүүрсний тээвэр, зөвшөөрөл, худалдан авалттай холбоотой бүхий л үйл явцыг нарийвчлан шалгаж байна.
Шалгах явцад хэргийн цар хүрээ өргөжих тусам цаг хугацаа их шаардаж байна гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг онцолсон юм.
Нүүрсний тээвэр, зөвшөөрөл, худалдан авалттай холбоотой бүхий л үйл явцыг нарийвчлан шалгаж байна | ||
Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.