Шууд Chart

Соёлын сайд ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2023-10-26 11:48:28

Соёлын сайд Ч.Номин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзан, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ч.Номин “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд Лондон хотын Колизеум театрт 2023 оны 11 дүгээр сард тоглогдох “Тамгагүй төр” жүжгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцож, уг жүжгийн нээлтэд оролцох урилгыг ИБУИНХУ-ын Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Люси Фрайзерт уламжлахыг Элчин сайдаас хүсэв.

Түүнчлэн Чингис хаан судлалыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Чингис хаан” грантыг Монгол Улсын Соёлын яам Кембрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлж, энэ чиглэлээр мөн хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн Английн Урлагийн академид Чингис хааны үеийн урлагийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг дурдсанд Элчин сайд хоёр орны хооронд олон салбарт, тэр дундаа соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо ихээхэн байгааг онцлов.

Английн дуурийн алдарт шүүмжлэгч Монгол Улсад хүрэлцэн ирж, Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцсан тухай Элчин сайд Фиона Блайт мэдээлж, улмаар талууд Английн Үндэсний дуурийн театртай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, туршлага судлах зорилгоор уран бүтээлчид харилцан солилцох талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох Кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Кино хамтран бүтээх тухай Засгийн газар хоорондын баримт бичиг байгуулах талаар санал солилцож, ингэснээр хоёр улсын кино дэмжих сангуудаас уран бүтээлчид харилцан санхүүгийн дэмжлэг авах боломж нээгдэхийг онцлов.

Эх сурвалж: Соёлын яам


Соёлын сайд ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй