Шууд Chart

Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ

2023-10-28 14:49:52

Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ. 

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, энэ онд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Манай орныг зорих жуулчдын тоо ч чамлахааргүй байлаа.

Саяхан Бээжин хотноо “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлал, Гадаад харилцааны болон Соёлын яам хамтран 2024 онд "Монголд зочлох жил"-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ирэх сарын 20 гэхэд батлуулахаар ажиллаж байна.

Мөн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ. 


Ирэх онд аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 17:28
Iim Mungu zartsuulval 10000 hun l nemj ireh bh
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 17:27
Ur ashig ihtei baig

Бидэнтэй нэгдээрэй