Шууд Chart

Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна

2023-10-28 16:18:11

Гадаадад сурч төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна.

Үүнээс шалтгаалж тэдний олонх нь алсаас буюу цахимаар, эсвэл тухайн орондоо үлдэж ажиллах сонголтыг хийж байна.

Сүүлийн жилүүдэд манай залуус гадаад улсад өндөр боловсрол эзэмшиж байна. Тухайлбал, ЮНЕСКО-гоос хийсэн хамгийн сүүлийн судалгаанаас харахад манай улсын 1400 гаруй оюутан, залуус гадны улсад суралцаж байна.

Тэдний олонх нь Солонгос, Хятад, АНУ, ОХУ-д суралцаж байна. Гэвч тэдний хувьд эх орондоо ирж ажиллахаас илүүтэй тухайн орноосоо зайнаас ажиллах хандлага бий болжээ.

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн тэргүүн Ц.Одончимэгийн яриаг сонсоно уу. 


Гадаадад төгссөн залуус эх орондоо ирж ажиллах хүсэлтэй ч тэдэнд тохирсон ажлын байр хомс байна  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 21:02
Хэн ч хэнд ч ажлын байр гаргах, амьдрах орон зай бэлдэх, зай тавих, зам засах үүрэггүй, албагүй гэдгийг ойлгохоос амьдрал эхэлдэг юм шүү, хүүхдүүд минь
Зочин [127.0.0.xxx] 2023-10-29 17:26
Business ee ehel

Бидэнтэй нэгдээрэй