Шууд Chart

Канад улс гадаад оюутнуудын элсэлтийн хяналтыг чангатгана

2023-10-28 15:21:53

Канад улс цагаачлалын луйврыг таслан зогсоох зорилгоор гадаад оюутнуудын элсэлтийн хяналтыг чангатгана. Тодруулбал, гадаад оюутнуудын тус улсад суралцах элсэлтийн захидлыг хатуу хянана гэдгээ мэдэгдлээ. 

Цагаачлалын сайд Марк Миллер энэ талаар баасан гарагт мэдээлэхдээ “Канад улсад ажиллах зөвшөөрөл авахад харьцангуй хялбар байдаг учраас олон улсын оюутнуудын ирдэг нэг гол газар. Гэхдээ оюутны цагаачлалын тогтолцоо нь луйвар ихтэй” гэж ярьсан байна.

Түүний мэдээлснээр энэ оны 12 дугаар сараас эхлэн дунд боловсролын дараах боловсролын байгууллагууд өргөдөл гаргагчийг хүлээн авах захидлыг Канадын Цагаачлалын албаар шууд баталгаажуулах шаардлагатай болж байна.

Мөн тус улс 2024 оны намар "Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд"-ын тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ингэснээр гадаадын оюутнуудад илүү сайн үйлчилгээ, орон сууц болон бусад дэмжлэг өгдөг байгууллагуудыг зарлах юм байна.

Канад улс эдийн засгаа хөдөлгөж, хүн амын насжилтын асуудлыг шийдвэрлэхийн тулд цагаачлалыг дэмждэг. Тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо жил бүр цагаачлалын тоог нэмэгдүүлсээр байна.

Албан ёсны мэдээллээр 2022 онд Канадад идэвхтэй визтэй 800.000 гаруй гадаад оюутан байсан бол 2023 онд 900.000 орчим оюутан ирэх төлөвтэй байна.


Канад улс гадаад оюутнуудын элсэлтийн хяналтыг чангатгана  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй