НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газад хүмүүнлэгийн эвлэрэл тогтоохыг уриалсан тогтоолыг баасан гарагт баталлаа.
Арабын орнуудын боловсруулсан энэ тогтоолд Газын зурваст даруй хүмүүнлэгийн эвлэрэл тогтоох, тусламж үзүүлэхийг уриалж, ард иргэдийг нь хамгаалахыг шаардсан байна.
Үүнийг дэлхийн улс орнууд заавал дагаж мөрдөх шаардлагагүй боловч энэ нь улс төрийн ач холбогдолтой бөгөөд дэлхий нийтийн байр суурийг илэрхийлж буйг хэвлэлүүд мэдээлж байна.
Арабын орнууд, Хятад, Орос, Франц зэрэг 121 улс дэмжсэн бол, Япон, Британи гэх мэт 44 нь түдгэлзэн, Израил, АНУ тэргүүтэй 14 улс эсэргүүцжээ.
Энэ хугацаанд Израилын цэрэг арми Газад агаарын цохилтоос гадна газраар ажиллагаа явуулж эхэлсний дараа “тус улсын хядлагыг бүрэн хүчин чадлаараа сөрөхөд бэлэн" гэдгээ Хамас бүлэглэл бямба гарагт мэдэгдлээ.
“Сүүлийн хэдэн өдөр өгсөн цохилтуудаас гадна хуурай замын цэргийн хүчин үйл ажиллагаагаа өргөжүүлж байна” гэж Израилын цэргийн Хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдээлсэн байна.
Энэ нь тус улсыг удаан ярьсан хуурай замын ажиллагаагаа эхлүүлэх болзошгүй байгааг харуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газад хүмүүнлэгийн эвлэрэл тогтоохыг уриалсан тогтоол баталлаа | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.