Шууд Chart

Монгол орон даяар өрнөсөн “Соёлын сэргэлт 2023" аян өндөрлөлөө

2023-10-30 15:35:49

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Алсын хараа -2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль  тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулсан.

”Соёлын сэргэлт” аян нь  Нийслэл Улаанбаатар хот болон  хорин нэгэн аймаг, 330 сум, 15 тосгонд 5, 6, 8, 10 дугаар саруудад зохион байгуулагдаж соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Соёлын яамтай хамтарч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар , Засгийн газрын болон орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, эрдэмтэд, судлаач,  харьяа соёл урлагийн байгууллагын удирдлага, албан хаагчид, уран бүтээлчид оролцлоо.

Нийтэлсэн: Т.Урангуа

Монгол орон даяар өрнөсөн “Соёлын сэргэлт 2023" аян өндөрлөлөө   
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй