Шууд Chart

Орхон аймгийн ЕБС-иудын дунд шүд угаалтын тэмцээн боллоо

2023-10-30 17:14:09

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэх үзлэгээр зонхилон  тохиолдох өвчлөлийн нэн тэргүүнд шүд цоорол өвчин зонхилж байна. Энэ хүрээнд Орхон аймагт анх удаа хүн амын аж төрөх амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор ЕБС-иудын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 23 багийн 184 сурагч, 152 сургагч багш оролцож, зургаан өртөөт даалгавар биелүүлснээс тэргүүн байранд “Билэгт Өргөө” сургуулийн “Эрүүл шүд” баг, дэд байранд Нэгдүгээр сургуулийн “Шигтгээ баг” гутгаар байранд тавдугаар дунд сургуулийн “ Happy teeth” баг, “Шилдэг угаагчаар 14 дүгээр сургуулийн сурагч Т.Тэнүүн, Шилдэг эмэгтэй угаагчаар дөрөвдүгээр дунд сургуулийн сурагч М.Оюундарь нар шалгарсан юм.

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгээр зохион байгуулсан тус тэмцээнд Эрүүл мэндийн яамны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Л.Хэнтий болон Б.Отгонсайхан тэргүүтэй АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Монголын шүдний эмч нарын “Талст”  холбоо, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Шүдний мэргэжилтнүүдийн холбооны төлөөллүүд оролцож ивээн тэтгэгчээр “Монголиан стар дистрибюшн” ХХК хамтран ажилласан байна.

Тэмцээний үеэр эмч мэргэжилтнүүд ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүдээ зөв угаахын ач холбогдлыг таниулах, шүд угаах, цэвэрлэх аргачлалыг зааж зөвлөлөө.     

Нийтэлсэн: Т.Урангуа

Орхон аймгийн ЕБС-иудын дунд шүд угаалтын тэмцээн боллоо  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-06 06:27
Nusaa niikh temtseen zokhiovol zygeer

Бидэнтэй нэгдээрэй