Шууд Chart

Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна

2023-10-31 16:17:08

Иргэдэд зуслангийн бүсэд газар олгож эхэлснээс хойш 10-д жил өнгөрчээ.

Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Гэвч гадна харагдах байдал, материал хийц гээд стандарт бус хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна.

Тухайлбал, 2022 онд 9 хөхтөн амьтан стандартын бус хашаанд тээглэж хавчуулагджээ.

Тиймээс зуслангийн хашааг нэг стандарттай болгох ажлыг Хотын стандарт хяналтын газраас санаачлан судалж эхэлсэн байна.

Хотын стандарт хяналтын газрын Байгаль орчны стандартын хэлтсийн Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн н.Болор ингэж ярилаа.

Цаашид зуслангийн хашааны стандарттай болвол иргэд, айл өрх болон хашаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангах ажлуудыг үе шаттайгаар хийнэ гэлээ.


Зуслангийн стандартгүй хашаанаас болж ховордсон ан амьтад үрэгдэж байна  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй