Шууд Chart

Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө

2023-10-31 15:23:49

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно. Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөэ. Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө" гэв. 


Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө  
Үзсэн: 3102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-19 13:24
Нээх дэлхийн жишиг ярьман амьтан, тэрэн тэйгээ адил цалин орлоггүй байж шүү, дагаад бөөн бизнес л үүснэ
Зочин [127.0.0.xxx] 2023-11-03 23:02
янз янзын нэрээр мөнгө авсаар байгаад туйлдаж байна ард иргэд чинь
Зочин [127.0.0.xxx] 2023-11-03 23:01
Нэвт зусланруугаа явмаар байна, нисэх үү яах уу
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 21:07
Авилгачдын босгосон ширэнгэн бетоныг ард иргэд нуруундаа үүрэх юм байна л даа.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 20:38
Ёстой нэг эргүү новш юмаа хэлэх муу үг олдохгүй юм
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 18:43
Jinhene bosdog gazarsde
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 17:56
Одоо харин дуугай суухгүй шүү жинхэн босно сууна юу байдаг юм Монгол улс та нараар тоглуулах гэж оршин тогтноогүй шүү ард түмнийг шулаад дампууруулж байж одоо бүүр төв үамын татвар авна гэнэ битгий баяс та нараар тоглуулахгүй одоо болсон шүү
Номин [127.0.0.xxx] 2023-10-31 16:23
Та нар зохицуулалтаа хийж чадахгүй өчнөөн мөнгө идчихээд одоо ард түмнээс мөнгө татах уу битгий давар. Зам ашиглалтын төлбөр төлж байгаа тэрийг юунд зарцуулсан тайлангаа тавь
Зол найз [127.0.0.xxx] 2023-10-31 16:17
Алчих юмсан эргүү сдаг

Бидэнтэй нэгдээрэй