Шууд Chart

2024 онд төрийн бүх албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдэнэ

2023-10-31 15:54:14

Ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан төрийн албан хаагчдад чиглэсэн арга хэмжээнүүд:

ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
 
Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
 
Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
 
Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.
 
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
 
Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
 
Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
 
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:
 
Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана.
 
Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө.
 
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
 
Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон.
Нэг жилээс дээш ажиллавал 1 хувь, 2 жилээс дээш 2 хувь, ... 12 жилээс дээш 12 хувь гэх мэт нэмэгдэж байгаа.
 
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.
 
 
Эх сурвалж: ЗТХЯ

2024 онд төрийн бүх албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдэнэ  
Үзсэн: 11317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-14 16:05
Сумын захиргаанд ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдын 6 сарын урамшуулал өгөх юм уу
Зочин [127.0.0.xxx] 2024-04-15 16:38
ямар хуулинд аймгийн төв гэсэн нэршил байдаг вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-17 13:37
үйлчтлгээний ажилчиддаа 5 жилийн тэтгэмжидээ оруулж өгөөч
Зочин [127.0.0.xxx] 2024-03-14 21:40
Няравын тайлан гарч байж Байгууллагын ня-бо нар тайлан хийдэг няравууд аж ахуйн ажил .тайлан тооцоо .бараа материал .хүнсний материал гэх мэтээс эхлэн оролцохгүй ажил байхгүй ар гэрээ умартан улсын ажил гэхгүй би энэ ажлаасаа хоолоо олж идэж байгаа гэсэн сэтгэлээр ажилдаг хүмүүс шүү 5 жилийн тэтгэмжинд хамрагдвал ажиллах залуу хүмүүс гарч ирэх байх... Тиймгүй бол ч нярав хийх хүн ховор байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 10:21
Байгуулагын няравууд хамгийн хүнд ажлыг хийчихээд хамгийн бага цалин авдаг ядаж 5 жилийн 6 сартай тэнцэх тэтгэмж олдох уу бид нар тайлангаа нябо нартайгаа адил Программ руу шивэж тайлан гаргадаг шдаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-11 11:38
тт цалинждаг хүмүүс яах юм бээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-19 09:28
Үйлчилгээний ажилчдад орон нутгийн нэмэгдэл өгдөг болмоор байна.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-14 22:33
энэ нь хэднээс мөрдөгдөх юм болоо
дээгий [127.0.0.xxx] 2024-01-06 20:33
ТМҮ-д нь ямар хүмүүс орж байгаа юм болоо
Зочин [127.0.0.xxx] 2024-01-02 22:38
ТМҮ юу гэсэн үгийн товчлол вэ
дээгий [127.0.0.xxx] 2024-01-06 20:34
төрийн мэргэжлийн үйлчилгээ гэсэн байх аа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-01 19:12
Төрийн үйлчилгээ 5 жилийн тэтгэмжинд орж байгаамуу
Зочин [127.0.0.xxx] 2023-12-15 11:39
Төрийн захиргаа 5 жилийн тэтгэмжинд орж байгаа захиргаанд ажилладаг үйлчилгээн орох юмуу
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 22:21
Зөв
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 17:27
2023 оны 10сард нэмэгдэнэ гээд баисан ин 2024онд нэмэхээр болоо юу одоо тэгээд ажилаж баигаад гэнэт мэт халагдвал яах уу
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 17:26
Одоо 2023 оны 10сарын 1 нээс нэмнэ гэсэнсанал яваад баисан бэ2024 рнд нэмэх болсон юм уу
Дуран [127.0.0.xxx] 2023-10-31 17:19
За цалин нэмдэг юм байж.Тэглээ гээд өргөн хэрэглээний бараа нэмчихээр яах уу.Үүнийгээ цэгцэлсэн дээр шүү.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 16:49
төрийн тусгай алба хаагч нь яахуу
Зочин [127.0.0.xxx] 2023-10-31 16:21
Ok

Бидэнтэй нэгдээрэй