“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.10.31/ Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд холбогдох удирдлага, албаны төлөөлөл оролцлоо.
Тус байгууллагаас нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах асуудлаар хэрхэн дэмжиж ажиллах талаар санал солилцож, мөн Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа.
“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг ЦЕГ-т ажиллалаа | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.