Шууд Chart

Комьютерийн дэлгэц удаан ширтэх нь хараа муудах эрсдэлийг дагуулдаг

2023-11-01 12:19:09

Компьютер хэрэглэгчдийн 40-өөс илүү хувь нь хараа муутай болдог гэсэн судалгаа байна. Удаан хугацаагаар компьютерийн дэлгэц ширтэн суух нь хараа муудах эрсдэлийг дагуулдаг байна.

Тиймээс хараагаа хамгаалахын тулд та хамгаалалтын шилийг заавал зүүх шаардлагатай.

1. Дэлгэцнээс нүдээ байн, байн салгаж өөр тийш харж бай. 20 минут тутамд дэлгэцнээс хараагаа салгаж, 30 секундын турш нүдээ анивчих дасгал хийгээрэй.

2. Компьютер дээр гүйцэтгэх ажлаа бусад энгийн ажлуудтай сольбож байх хэрэгтэй.

3. Нүдээ аних, удаан амьсгалах зэрэг стресс багасгах дасгалыг хийж хэвшээрэй. 

4. Компьютерээ яг өмнөө байрлуулах хэрэгтэй бөгөөд өөрөөсөө 43-75 см зайд байрлуулвал сайн. 

5. Нүд тань аргаж байвал зориулалтын дусаагуур авах хэрэгтэй.

6. Компьютерийнээ дэргэд кактус тавих нь түүнээс ялгарах "хор"-оос таныг хамгаална. 

7. Хэрэв та компьютер дээр ажиллаж байгаа бол өрөөнийхөө гэрлийг унтраах хэрэгггүй.

Нүдний дасгалыг дагаад хийгээрэй. Эдгээр дасгал хүний нүдийг амраагаад зогсохгүй хараанд сайнаар нөлөөлнө.


Нийтэлсэн: Т.Урангуа

Комьютерийн дэлгэц удаан ширтэх нь хараа муудах эрсдэлийг дагуулдаг   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй