Шууд Chart

УУХҮЯ: Оны эхний 10 сард 53 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөө давж биеллээ

2023-11-01 16:10:57

Аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд нүүрс экспортын 13.236 автомашин, 499 чингэлэг тээвэр, 1.201 AGV тээвэр хийгдсэн байна.
Тайлант хугацаанд 1.675.5 мян.тн нүүрс, оны эхнээс нийт 53.037.0 мян.тн нүүрс экспортолсноор нүүрс экспортын төлөвлөгөө давж биеллээ.
Мөн цайр, хайлуур жоншны экспорт төлөвлөгөөт дүнг давсан байна.
Харин 248 автомашин, 158 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 1.246.3 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 99 автомашин, 1.616 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 4.634.0 мян.тн-ыг экспортолсон байна.
Төв банк оны эхнээс аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13.44 тонн алт худалдан авчээ гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 

УУХҮЯ: Оны эхний 10 сард 53 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөгөө давж биеллээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй