Шууд Chart

Сонины онцлох мэдээ

2023-11-02 09:37:52

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Иргэд өргүй Монголын төлөө жагсав", "З.Эхболд: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, малчин болно", "Ж.Ганбаатар: Шатахууны тасралт, нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс өөрөө энэ хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй", "Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдох 20-30 хувь өссөн гэв","Ч.Ганзориг: Охины эсэн мэнд олно гэж бүрэн итгэж байсан" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Болзол, шалгуурыг нь будилаантуулсан Боловсролын зээлийн сангийн хэрэг юу", "Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НТГ-ийн дарга байсан Ч.Сайханбаяр нарыг саатууллаа", "Туркээс дахиад нэг "Шувуу" авчирч шалгаж байна" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Зууны мэдээ” сонинд "...Тавантолгойн цахилгаан станцыг барина" гээд тараачихсан 14.8 сая долларыг хэн төлөх вэ?", "Д.Баярхүү: ШХАБ-аас геополитикийн тоглолтоосоо бүтээн байгуулалт руу шилжье гэсэн уриалга тод цуурайтлаа" зэрэг мэдээллийг онцолжээ.

"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Хүүхдийн шүд хэврэг, ясны сийрэгжилттэй болж байгаа нь сүүний хэрэглээ багассантай холбоотой", "Жараад оныхон "Жарга" далаад оныхон "Далд ор", "Л.Мягмарсүрэн: Халх голын байлдаан дэлхийн II дайны эхлэл байлаа" зэрэг мэдээллийг онцолжээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Сонины онцлох мэдээ  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй