![](/uploads/202311/news/thumb/5f1261c0634b499465857e2ebb0bf315_x3.jpg)
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдааны үеэр тус улсын малын ерөнхий эмч Константин Савенков тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хэлэлцээр хийлээ.
Уулзалтаар хоёр орны мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Бүгд Найрамдах Буриад улсын хил орчмын аймаг бүс нутгийг тодорхойлох, тухайн аймгуудад байгаа малын тоо толгойн хэмжээ, вакцинжуулалт, бүртгэлжүүлэлт, вакцины хяналтын тухай мэдээ мэдээллийн ойрын хугацаанд гаргаж хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас хил орчмын малыг дархлаажуулахад дэмжлэг үзүүлэх, Мал эрүүлжүүлэх 3 дугаар шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, мал эмнэлгийн боловсон хүчний чадавхийг сайжруулах, оюутан сургах, махны үйлдвэрүүдийг адестатчилах, ОХУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудал дээр хоёр талын хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар хоёр тал харилцан санал солилцож ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор боллоо.
Талууд Монгол Улсад шүлхий өвчингүй бүс байгуулах, үүний үр дүнд Монгол Улс ДМАЭМБ-ын зохих албан ёсны статусыг авч, эрүүл аюулгүй мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн албаныхантай уулзав | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.