Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай. Иймд иргэн Та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны гадна талын биш дотор талын битүү халаасанд хийж, үргэлж сонор сэрэмжтэй байх, автобусан дотор болон автобусанд суух, буухдаа гар утас, цүнх, эд зүйлдээ хямгатай байж мэдэрч зорчоорой.
Мөн зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлдээ сонор сэрэмжтэй байх, гар утас шинээр худалдан авахдаа баталгаат газруудаас худалдан авч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Халаасны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.