Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд БНСУ-тай хамтран ажиллана

2023-11-03 10:14:40

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газар, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн болон БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны судалгааны хүрээлэн, Солонгосын агаар мандлын хүрээлэн буй орчны нийгэмлэгүүд “Улс ба хотын түвшинд байгаль орчныг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр судалгааны ажлууд хамтран явуулах тухай” санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран шинжлэх ухааны судалгаа явуулах харилцааг зохицуулах зорилготой юм.

Мөн талууд хамтарсан судалгаа хийх чиглэлээр мэргэжилтэн солилцох, техник, технологийн дэвшлийг дэмжих, олон нийтийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулахад хамтран ажиллана гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд БНСУ-тай хамтран ажиллана  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй