МИАТ ТӨХК-иас өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн "Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна" гэж мэдэгдсэн.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Золжаргалаас тодруулахад "МИАТ ТӨХК-ийн 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн ОМ162 аяллын нислэг БНТУ-ын Истанбул олон улсын нисэх буудалд буулт хийж байхдаа аянгад цохиулсан. Инженер техникийн ажилтнууд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн шалгалтыг хийж дуусаад байна. Үзлэг, шалгалтаар ямар нэгэн үл тохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэж дүгнэсэн. Тиймээс Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын нислэг Истанбул олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 09:00 цагт хөөрч, Улаанбаатар хотод 22:05 цагт буухаар төлөвлөж байна" гэлээ.
Аянгад цохиулсан онгоцыг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан гэж дүгнэжээ | ||
Үзсэн: 2532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.