Шууд Chart

Өнөөдөр "Солгой гартнуудын өдөр"

2014-08-13 11:12:37

Өнөөдөр олон улсын Солгой гартнуудын өдөр тохиож байна. Дэлхийн хүн амын арав гаруй хувь солгой гартай байдаг учраас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, баярлахаасаа илүүтэйгээр солгой гартнуудын өмнө тулгардаг асуудлыг шийдвэрлэдэг аж.

Эрт дээр үеэс солгой гартай хүмүүст их л сэжиглэнгүй хандаж иржээ. Европын орнуудад чөтгөрийг солгой гартай байсан гэлцдэгээс үүдэн ийм хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг байж. Хүн яагаад солгой төрдөг болох нь одоо хэр тайлагдаагүй байгаа ба удамшилтай холбож үздэг ч хоёулаа баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх нь ч бий гэнэ.

Солгой цөөнхүүд баруун гартнуудаас илүү авьяаслаг, ухаалаг байдаг ажээ. Сод авьяастай таван хүн тутмын нэг солгой байдаг нь үүнийг баталжээ. 
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнөөдөр "Солгой гартнуудын өдөр"  
Үзсэн: 1286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй